Мьянмар АНУ, Европын холбооны ажиглагчдыг урив

Мьянмар Улсад ирэх сарын 1-нд парламентын сонгууль эхэлнэ
Мьянмар Улсад ирэх сарын 1-нд парламентын сонгууль эхэлнэ. Уг үйл явдалтай холбогдуулан Мьянмарын сөрөг хүчнийхэн АНУ, Европын холбоонд хүсэлт илгээж, сонгуулийн үйл явцыг хянах ажиглагчдын баг илгээхийг хүссэн байна. АНУ, Европын холбооны төлөөлөгчид өнгөрөгч саруудад Мьянмарт зочлон тус улсад ардчилсан шинэчлэл явагдаж эхэлснийг талархан хүлээн авч буйгаа мэдэгдсэн юм. Сөрөг хүчнийхэн эрх баригчдыг шударга бус сонгууль явуулахаас сэргийлэн гадаадын төлөөлөгчдийг урьсан байна. Хэрвээ АНУ, Европын холбоо төлөөлөгчдөө илгээвэл тус улсад сонгууль анх удаа гаднын ажиглагчдын хяналтан дор болно. Мьянмарын сөрөг хүчний тэргүүн, ардчиллыг дэмжигч, хатагтай Аун Сан Су Чжи 48 хүний суудалтай парламентын сонгуульд өрсөлдөж байгаа юм. Тэрбээр 1990 оны сонгуульд ялалт байгуулсан ч цэргийн эрхтнүүд түүний ялалтыг эсэргүүцэн улмаар төрийн эргэлт хийсэн. Үүний улмаас олон жилийг шорон, гэрийн хорионд өнгөрүүлсэн Аун Сан Су Чжи 20 гаруй жилийн дараа анх удаа сонгуульд өрсөлдөж байгаа бөгөөд ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байна.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)