Өнөөдөр болох үйл явдал

08.40 цагт “Новотел” зочид буудалд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI дугаар бага хурал эхэлнэ.

10.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Транзит Монгол-2019” олон улсын форум болно.

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Оюутолгой” компани боловсролыг дэмжих хөтөлбөрүүдээ танилцуулж, оюутнуудад тэтгэлэг гардуулна.

10.00 цагт Хангарди ордонд "Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан "Артерийн гипертензийн менежментийг сайжруулья" аяны шилдгүүдэд шагнал гардуулна.

10.00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

10.30 цагт Эрүүл мэндийн яамны гадна талбайд Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Happy Veritas" төвөөс “Д.Сарангэрэл сайд эмнэлэг, эмч, мэргэжилтнүүдийн нэр хүндэд халдсан уу" сэдвээр мэдээлэл хийнэ.

11.00 цагт Замын хөдөлгөөний удирдлагын төвд Тээврийн цагдаагийн албанаас хяналтын камераар илрүүлсэн зам тээврийн зөрчлүүд болон “E-POLICE” аппликейшний талаар мэдээлнэ.

11.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

12.00 цагт Төрийн ордны “В” танхимд Цахим бодлогын түр хороо хуралдана.

14.00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)