АНУ ОХУ-д пуужингийн хамгаалалтын мэдээлэл өгөхгүй

АНУ Европт байрлуулсан пуужингийн хамгаалалтын системийн талаархи нууц материалыг ОХУ-д өгөхөд бэлэн гэж мэдэгдэж байсан.
АНУ Европт байрлуулсан пуужингийн хамгаалалтын системийн талаархи нууц материалыг ОХУ-д өгөхөд бэлэн гэж мэдэгдэж байсан. Энэ мэдэгдлийн дараа ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд Сергей Рябков “АНУ ОХУ-д хэзээ ч пуужингийн хамгаалалтын нууц мэдээлэл өгөхгүй” гэв. Тэрбээр АНУ-ыг худал мэдээлэл цацсанд шүүмжилж “АНУ ОХУ-ыг чиглэсэн хамгаалалтын систем байрлуулж байгаа нь хэнд ч тодорхой” гэсэн байна. Кремлийн зарим улстөрчийн үзэж буйгаар АНУ ОХУ-аас ирж болзошгүй аюулаас сэргийлэх үүднээс тус улсын баруун хилийн дагуу ойролцоо хамгаалалтын систем барьж байна. АНУ Польш, Румын, Чех зэрэг ОХУ-тай ойролцоо оршдог зүүн Европын оронд хэдийнэ хамгаалалтын систем барьсан бөгөөд уг системийнхээ хүрээг тэлж өөр орнуудад байрлуулах зорилготой байгаа гэнэ. Энэхүү систем нь агаарт хөөрсөн биетийг илрүүлдэг радар болон тухайн биетийг замд нь устгадаг пуужин харвах төхөөрөмж бүхий цогц систем аж. АНУ Оросын Гадаад харилцааны яамны мэдэгдлийг баталж пуужингийн хамгаалалтын системийн нууц мэдээллээ ОХУ-тай хуваалцахгүй гэж мэдэгдлээ. ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Ерөнхий сайд Владимир Путин ирэх тавдугаар сарын 7-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж албан тушаалаа хүлээн авсныхаа дараа АНУ-д зочилж Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах юм. Энэ үеэр ноён Путин пуужингийн хамгаалалтын системийн талаар хөндөнө гэж Оросын тоймчид бичиж байна.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)