Кофи Аннан Москвад зочилно

“НҮБ-ын Сирийн төлөөлөгч Кофи Аннан ойрын өдрүүдэд Москвад зочилно” гэж тус улсын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мэдэгдэв
“НҮБ-ын Сирийн төлөөлөгч Кофи Аннан ойрын өдрүүдэд Москвад зочилно” гэж тус улсын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мэдэгдэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаныг НҮБ-аас гадна Арабын лиг Сирийн элчээр томилсон юм. Тэрбээр саяхан Сирийн нийслэл Дамаскт зочлон тус улсын Ерөнхийлөгч Башар аль-Ассадтай уулзсан билээ. Нэрт дипломатч Аннан энэ үеэр Башар аль-Ассадыг ард түмнийхээ эсрэг явуулж буй хүчирхийллээ зогсоохыг ятгасан ч амжилтад хүрээгүй юм. Сирид гэмгүй иргэдийн цус асгарч байгааг олон улс шүүмжилсээр байгаа бөгөөд саяхан ОХУ Башар Ассадын үйлдэл хэрээс хэтэрч байгааг дурдаад хүчирхийллээ зогсоохыг шаардсан байна. Түүнчлэн ОХУ тус улсын хямралыг арилгахад дэмжлэг үзүүлэх санал тавьсан ч Ассад саналыг хүлээн авахаас татгалзжээ. Үүний улмаас ОХУ Сирийн харилцаа хөндийрч эхэлсэн юм. Харин Кофи Аннан энэ үйл явцыг хурдасгах, ОХУ-аас нүүр буруулсан Сириэс харилцаагаа бүрмөсөн таслахыг Кремлийн эрх баригчдад ятгахаар Москвад айлчлах ажээ.
www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)