Францын алуурчинг таслан зогсоолоо
- 2012-03-23
- Дэлхий
- 0
Францын өмнөд хэсэгт болсон гурван халдлагыг үйлдэж, долоон хүний аминд хүрсэн алуурчныг цагдаа нар өчигдөр буудсан байна.

Цагдаагийнхан алуурчинг Алжираас гаралтай 23 настай Мухаммед Мера гэгч этгээд хэмээн сэжиглэж байсан юм. Тэд лхагва гарагт гэрийг нь бүсэлж, бууж өгөхийг шаардахад тэрээр зөвшөөрсөн авч, цагдаа нарыг байгууламжинд нэвтрэн орох үеэр гал нээж, хоёр давхарын тагтан дээрээсээ үсэрч зугтах гэж байгаад буудуулж амиа алджээ.
Мера нь Ал-Кайда бүлэглэлийн гишүүн гэгдэж байгаа бөгөөд сургууль дээр болсон аллага болон гурван цэргийн аминд хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.Тэрээр хэргийг үйлдсэн шалтгаанаа Францын Армийнхан Афганистанд Палестиний хүүхдүүдийн аминд хүрсэн явдлын өшөөг авсан хэмээжээ.
Францын Ерөнхийлөгч Николас Саркози тус хэрэгтэй холбогдуулан алан хядах ажиллагааг сурталчилсан вэбсайтуудад тавих хяналтаа чангатгаж, зохих ял шийтгэлийг оноох, хилийн чанадаар гадны иргэдийг шалган нэвтрүүлэхдээ онцгой анхаарахыг шаардсан байна.
Францын ард иргэд айдаст хүйдэст автсан хэвээр байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулиас даруй нэг сарын өмнө аймшигт халдлага болсон нь аюулгүй байдлаа сайтар сахин хамгаалах шаардлагатай байгааг анхааруулсан томоохон сануулга боллоо.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)