Португалд эсэргүүцлийн цуглаан боллоо

Португалын ард иргэд засгийн газраа эдийн засгийн бодлогын асуудлаар авсан арга хэмжээгээ эргэн харахыг шаардаж, эсэргүүцлийн томоохон цуглаан хийлээ.
Португалын ард иргэд засгийн газраа эдийн засгийн бодлогын асуудлаар авсан арга хэмжээгээ эргэн харахыг шаардаж, эсэргүүцлийн томоохон цуглаан хийлээ.Португал улсын хувьд өнгөрсөн жилээс хойш Европын Холбоо, Олон Улсын Валютын Сангийн дэмжлэгийг аваад байгаа.
Харин санхүүгийн дэмжлэг олгогсод үүний хариуд Португалыг татварын хэмжээгээ нэмэгдүүлж, нийгмийн хангамжийг бууруулахыг хүссэн.Улс орны эдийн засгийг  өсөлтөд хүргэх тус алхам төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаад бухимдсан Португалын Үндэсний холбооны салбар зөвлөл өчигдөр ард иргэдийг уриалан нийслэл Лисбон хотын төв цэг болон бусад хэд хэдэн газарт эсэргүүцлийн цуглааныг зохион байгууллаа.
Цуглаанд оролцогсод улсын төв цэгийг бүрхэн жагсаж, үзэл бодлоо илэрхийлэн,  Европын Холбоо болон Олон улсын Валютын Сангийн  хүсэлтийг улс орны болон ард иргэдийн эрх ашгийг харгалзан үзэхгүйгээр даган биелүүлж байгааг буруутган, сөрөг хүчнийхэнтэй хүчээ нэгтгэн, уриалав.Нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэг болон эмнэлгийн ажилчид 24 цаг ажил хаяж, дор бүрнээ эсэргүүцлээ илэрхийлж, олон нийтийн үйлчилгээнд нилээдгүй хэмжээний бэрхшээл учруулаад авчээ.
Улсын санхүүгийн зах зээлд одоогоор бэрхшээл, тулгамдсан асуудал байхгүй байгаа ч,  зах зээлажиглагчид улсын зүгээс Грекийн адил нэмэгдэл санхүүгийн нэмэгдэл санг төвлөрүүлэх шаардлагатай байгааг онцолсон байна.
Сангийн Сайд Витор Гаспар энэ долоо хоногийн эхээр хямралаас гарах нэмэгдэл санг төвлөрүүлэх шаардлагагүй тухай мэдэгдэж, зах зээл ажиглагчдын таамаглалыг үгүйсгэж байгаагаа илэрхийлсэн юм.




О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)