Сөүл Хойдын пуужинг зогсооход хүчээ нэгтгэнэ

Өмнөд Солонгос Хойд Солонгосын ирэх сард хөөргөхөөр зэхээд байгаа пуужинг зогсооход дипломат холбоотон улсуудтайгаа хүчээ нэгтгэн, хамтрахаар болсон гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Өмнөд Солонгос Хойд Солонгосын ирэх сард хөөргөхөөр зэхээд байгаа пуужинг зогсооход дипломат холбоотон улсуудтайгаа хүчээ нэгтгэн, хамтрахаар болсон гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн Сайд Ким Сун-хван АНУ, Орос, Япон болон Хятадтай тус асуудлаар ярилцаж, санал нэгдсэн тухайгаа мэдэгдсэн байна. Ким бусад орны адилаарХойд Солонгос хиймэл дагуул хөөргөх болсон нь НҮБ-н Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрт харшилж байгаа хэрэг гэдэгтэй байр суурь нэг байгаагаа ийнхүү илэрхийлээд, энэ нь цөмийн зэр зэвсгийг тээвэрлэх баллистик пуужингийн технологийг дэлгэрүүлэх аюултайг ч онцоллоо.
НҮБ-н Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан баллистик пуужингийн технологийн хэрэглээг заагласан хориг хоёр дахь жилдээ хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бөгөөд Хойдын зүгээс Зөвлөлд тус пуужинг ямар нэгэн хүчирхийлэл, аюул заналхийлэл учруулах бус энхийн зорилгоор ашиглах гэж байгаагаа мэдэгдээд байгаа юм.
Өмнөд Солонгосын тал удахгүй болох Цөмийн Аюулгүй Байдлын Чуулга уулзалтан дээр Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаархи зургаан талт хэлэлцээрт оролцогч талуудтай харилцаагаа зузаатгахаар төлөвлөж байна. Чуулга уулзалт ирэх даваа гарагт Сөүл хотноо болох аж.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)