Япон, Кувейт эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

Япон, Кувейт эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа бэхжүүлэхээр боллоо. Японы Ерөнхий Сайд Ёошихико Нода, Кувейтын Эмир Шэйх Сабах ал-Ахмад ал-Сабахтай өчигдөр Токио хотноо уулзжээ.
Япон, Кувейт эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа бэхжүүлэхээр боллоо. Японы Ерөнхий Сайд Ёошихико Нода, Кувейтын Эмир Шэйх Сабах ал-Ахмад ал-Сабахтай өчигдөр Токио хотноо уулзжээ.
Ноён Сабах өнгөрсөн гуравдугаар сард их гамшигт өртөж, асар их хэмжээний хор хохирлыг амссан Япон улсад зориулж,таван сая баррель газрын тосны буцалтгүй тусламжийг үзүүлээд, Персийн булангийн улс Кувейтийн хувьд өөрийн боломж, бололцооныхоо хэрээр Японы газрын тосны хэрэгцээг хангахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Харин Ноён Нода хоёр орны найрсаг харилцаа цаашид улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, Япон улс гамшгаас үлдсэн хор хохирлыг даван туулах, их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байгаа тухай халуун яриа өгүүлжээ. Кувейтийн тал үүний хариудсайн түншлэлийн харилцаатай Япон улсын уг байдлыг харгалзан үзэж, тус улсаас импортлох хүнсний бүтээгдэхүүний хэмжээгээ хязгаарлана гэдгээ мэдэгдсэн байна.
Энэ үеэр мөн удирдагчид хоёр орны газрын тосны зах зээл дэхь тогтвортой хамтын ажиллагаа дэлхийн эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй  хэмээн санал нэгджээ. Уулзалтын дараа, Япон-Кувейт хоорондын хөрөнгө оруулалтыг сайжруулах гэрээг үзэглэсэн байна.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)