461 дүгээр ангиас оргосон этгээдийг баривчилжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Төмөр гэгч этгээд энэ сарын 19-нд оргосон тухай бид өмнө мэдээлсэн. Оргосон этгээдийг өнөөдөр өглөө 06.00 цагийн үeд Замын-Үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах гэж байхад нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд барьсан байна.

461 дүгээр ангиас оргосон этгээдийг баривчилжээ

Тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан юм.

Тухайн этгээд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон, өмнө нь 3 удаагийн ял шийтгэлтэй нэгэн аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)