Тоттенхэм клуб байраа алдсангүй

Өчигдөр Английн Премьер лигийн сонирхолтой зарим тоглолт явагдаж өнгөрөв. Эндээс хамгийн сонирхол татаж байсан тоглолт нь Тоттенхэм Челсигийн талбайд зочлон тоглосон Лондонгийн дерби тоглолт байлаа.
Өчигдөр Английн Премьер лигийн сонирхолтой зарим тоглолт явагдаж өнгөрөв. Эндээс хамгийн сонирхол татаж байсан тоглолт нь Тоттенхэм Челсигийн талбайд зочлон тоглосон Лондонгийн дерби тоглолт байлаа. Уг нь талбайдаа тоглосон Челси хожсон бол тэдэнд хүснэгтэд эзэлж буй оноогоо зочидтойгоо ойртуулах сайхан боломж болох байсан юм. Гэвч зочид нь Челсигийн талбайд үндсэн цагийг тэнцээгээр дуусган хүснэгтийн 4-р байр, 5-р байрны хоорондох оноог хэвээр хадгалж үлдэж чадлаа. Эхний үед хоёр баг аль аль нь хаалга руу чиглэсэн довтолгоон хийхгүй байсан ч хоёрдугаар үе эхлээд тоглолтын хэмнэл тэс өөр болсон. Маш аюултай олон довтолгоог хоёр баг хийсэн боловч энэ өдөр аль алинд нь гоол хийх аз олдсонгүй.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)