ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийбийг хүлээн авч уулзав
- 2019-06-27
- Улс төр
- 0
онгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 8,6 хувьд хүрч, энэ сарын байдлаар ядуурал 4,3 хувиар буурсан гэсэн үзүүлэлтүүд гарсан гэлээ. Түүнчлэн Монголбанк улс орны эдийн засгийг сэргээх, өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх зэрэг чиглэлээр тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглэв.

Ноён Жэфф Готтлийб УИХ-ын даргатай уулзаж буйдаа мөн баяртай байна гээд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд УИХ-ын даргын байр суурь чухал болохыг дурдаж байв. Тэрбээр, Монгол Улс хоёр жилийн хугацаанд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр эдийн засаг нь сэргэж, бусад орнуудтай харьцуулахад хөтөлбөрийн хэрэгжилтийн дүн маш эерэг гарч байгаад баяртай байна гэлээ.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын төсөв, банк, санхүүгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл (0)