Хөх хот дахь Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эргүүлэн татах талаар хэлэлцэнэ
- 2019-06-28
- Нийгэм
- 3

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Тэрбээр Хөх хот дахь Ерөнхий консулаар таван жил ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд түүний талаар таагүй мэдээлэл их гарах болсон. Тодруулбал, Монголоос автомашин дамлаж хятад иргэдэд зарж БНХАУ-ын хууль сахиулах байгууллагын анхааралд өртсөн гэх мэдээлэл бий.
ДТГ-ын дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхтэй байдаг юм байна.Гэвч Д.Мөнх-Эрдэнэ энэ эрхээ давуулан эдэлж, тансаг зэрэглэлийн автомашиныг удаа дараа хятад иргэдэд борлуулсан аж. Түүний энэ үйлдэл 2016 оноос эхлэлтэй бөгөөд одоогоор түүнийг Хятад улсын хууль хяналтын байгууллага шалгаж байгаа аж.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Хэрвээ бид консулаа татчихвал Хятадын талд буруу ойлголт өгч, автомашины наймаанд нь монголын төр оролцоотой мэт ойлголт төрүүлнэ. Тэгэхээр Хятадын тал шалгаж дууссаны дараа бид хариуцлага тооцно" гэж мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл (3)
зочин (203.91.115.39)
Шилийн сайн эр байна даа ийм хүн ч цаашид ч тун дажгүй амьдарна шүү
Хэрэг хуучирдаггүй хэрээ цайрдаггүй (172.58.63.66)
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.
Хэрэг хуучирдаггүй хэрээ цайрдаггүй (172.58.63.66)
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.