Хакухо М.Даваажаргал сүмогийн дээд зиндаанаас 22 дахь түрүүгээ авлаа

Мэргэжлийн сүмогийн Харү башё дуусч Хакухо М.Даваажаргал 22 дахь түрүүгээ авлаа.
Мэргэжлийн сүмогийн Харү башё дуусч Хакухо М.Даваажаргал 22 дахь түрүүгээ авлаа.

Барилдааны 15 дахь өдөр Какүрюү Ананд учраа бөхдөө унаснаар Хакухотой адил хоёр унаа 13 даваатай болсон юм. Сүмогийн дүрмээр унаа даваа тэнцсэн хоёр бөх нэмэлт барилдаан хийлээ.

Нэмэлт барилдаан эхлэхэд Хакухо Даваажаргал арай түрүүлж босон барьж авснаар өөртөө давуу боломжийг авч чадсан. Тэрээр Какүрюү Анандын мавашинаас барьж аван дэвжээнээс түлхэж гаргах гэсэн ч Ананд сайн хамгаалж тогтож чадсан.

Дараа нь Хакухо Анандын хүчийг дагуулж дугтраад тонгорч унагаалаа.

Инсгэнээр Хакүхо Даваажаргал сүмогийн дээд зиндаад 22 дахь түрүүгээ авч байна.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)