Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол эргүүлэн татах заалт тусгахаар болсон

Манай сайт ганцхан өдрийн өмнө “Сонгосон гишүүнээсээ хариуцлага нэхэх, эргүүлэн татах эрхтэй байх нь ардчиллын нэг хэм хэмжээ” болох тухай асуудлыг хөндөж, энэ заалт Үндсэн хуулинд ямар нэг хэмжээгээр орон зай эзлэх ёстой гэсэн санааг илэрхийлсэн билээ. Иргэд ч УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг байх заалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөс нэхэж шаардаж байгаа.

Харин өчигдөр МАН-ын бүлэг төрийн ордонд өдөржин хуралдсан. УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойрогтоо танилцуулах ажлаар долоо хоног хөдөө орон нутагт ажиллаад ирсэн болохоор хэлэлцэж ярилцах асуудал их байсан бололтой.

Бүлгийн хуралдаанаар  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн заалт бүрийг нэг бүрчлэн ярьж хэлэлцжээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах талаар ямар заалт тусгасан бэ” гэсэн хэвлэлийнхний асуултад:

 “Иргэдтэй уулзахад энэ асуудлыг нэлээд ярьж байна. Тиймээс бүлгийн хурал дээр шийдвэрлэж,  УИХ-ын гишүүдийг Үндсэн хууль зөрчсөн болон эргүүлэн татах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц үзвэл эргүүлэн татна гэсэн заалт тусгахаар боллоо.

Мөн орон нутгийн саналуудыг баасан гарагаас эхлэн хуралдсаар нэлээд цэгцэллээ. Сумын ИТХ-ыг аймгийн ИТХ-аар сонгох нь буруу гэж байна. Сумын Засаг даргыг иргэд сонгох нь зөв гэсэн. Дүүргийн асуудлыг эргээд ярьж байна. Аймгийн ИТХ-ыг байхгүй болголоо гэх мэт асуудлыг ярилаа. Давхар дээл яригдаж байна. Шүүхтэй холбоотой хэд, хэдэн санал гарлаа. Шүүхийг илүү шударга болгооч гэж хүссэн.

Ард иргэдэд үйлчилдэг заалт оруулж өгөөч гэж хүслээ. Үндсэн хуулийн журмын тухай хуульд нийцүүлж 25 заалт, дотор нь задалж үзвэл 50 гаруй заалтыг өөрчилнө. Энэ хүрээнд л ярина. Намын санхүүжилтыг шинээр тусгаж өгснөөр улс төрийн нам хариуцлагатай болж өгнө. Мөн санхүүжилт ил тод байхыг Үндсэн хуулиар шийдэж өглөө. Биднийг явахад ийм зүйл ярьсангүй. Улс төрийн хүчин л зохион байгуулалттай явуулж байгаа биз. Ард нийтээр санал асуулга явуулна. Дэмжихгүй бол тэр л биз. Бид төслөө л бэлэн болгох гэж байна” гэв.

Үндсэн хуулийн нэмэлт  өөрчлөлтийг танилцуулах явцад иргэдийн хамгийн их гаргасан дөрвөн саналын нэг нь энэ УИХ-ын гишүүний хариуцлага, эргүүлэн татах тухай байсан юм. Бүлгийн даргын дээрхи ярианаас харвал  УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудал Үндсэн хуулийн нэмэлтэд ямартай ч тусахаар болж байгаа аж.

Г.Тулга

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Хэрэг хуучирдаггүй хэрээ цайрдаггүй (172.58.60.108)

    2019-07-02

    Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг.