Наадмаар Монгол, Хятадын хилийн боомтууд амарна

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ сарын 11-15-ны өдрүүдэд болно.

Эдгээр өдрүүдэд Монгол, Хятадын хилийн боомтууд ажиллахгүй юм байна.

Энэ талаар ХХЕГ-ын шалган нэвтрүүлэх хэлтсийн хошууч М.Баяржаргалаас тодруулахад, "Долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй. Долоодугаар сарын 16-наас хэвийн ажиллана. Харин галт тэрэг, олон улсын нисэх онгоц баярын өдрүүдэд хуваарийн дагуу зорчино. Хойд хилийн тухайд "Алтанбулаг" авто замын боомт амрахгүй ажиллана. Мөн галт тэрэг болон олон улсын нислэг хуваарийн дагуу хийгдэнэ" гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)