Цагдаагийн албан хаагч голруу орсон эмэгтэйг аврах гэж байгаад амиа алджээ
- 2019-07-03
- Нийгэм
- 0

Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт өиргэн “А”-гаас “...миний эхнэр “Ж” нь амиа хорлоно гээд Ховд гол руу явлаа, би гурван настай хүүхдээ тэврээд явж байгаа болохоор гүйцэхгүй байна” гэх дуудлага өчигдөр 12.00 цагийн үед иржээ.
Дуудлагын дагуу, цагдаагийн албан хаагчид очиж, усанд урсаж байсан “Ж”-г аврахаар цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай ус руу орсон боловч, усны түвшин их, урсгал ширүүн байсан тул гарч чадалгүй тухайн иргэнтэй хамт харамсалтайгаар амь насаа алдсан байна.
Талийгаач нь төр, түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсанд гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

Сэтгэгдэл (0)