Цаазаар авах ялын эсрэг олон улсын хараат бус комисс өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулав

Цаазаар авах ялын эсрэг олон улсын хараат бус Комисс (International Commission Against Death Penalty)-оос НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 41 дүгээр чуулганы үеэр долоодугаар сарын 2-ны өдөр Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протокол батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан өндөр түвшний арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар М.Бачелет нээлтийн үг хэлж оролцсон ба тус комиссын Ерөнхийлөгч, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар асан Н.Пилэй, Дэд ерөнхийлөгч, ШХУ-ын Ерөнхийлөгч асан Р.Дрэйфус, комиссарууд болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Нэмэлт II протоколыг төсөлсөн проф. М.Б.Боссит, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Африкийн Шүүхээс гадуур, шүүн таслах ажиллагааны эрхийг хангаагүй, дур зоргоор цаазаар авах асуудлаарх Ажлын хэсгийн Ерөнхийлөгч С.Кайтеси нар илтгэгчээр оролцлоо.

Уг арга хэмжээ нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын Нэмэлт II протоколд нэгдээгүй орнуудыг нэгдэх, нэгдсэн орнуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахад уриалах зорилготой болно. Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протоколд хүний жам ёсны, салшгүй эрх болох амьд явах эрхийг хамгаалж буй гэдэг утгаараа гэрээнээс гарах тухай заалт анхнаасаа тусгагдаагүй болно. Иймд гэрээнд нэгдсэн улс хүлээсэн үүрэг хариуцлагаасаа ухрах боломжгүй билээ. Өдгөө Нэмэлт II протоколд 87 улс нэгдэж, дэлхийн 150 улс цаазаар авах ялыг хуульчлан халж эсхүл хэрэгжүүлэхгүй байгаа ажээ.

Манай улс Цаазаар авах ялын эсрэг олон улсын хараат бус Комиссыг Дэмжих бүлгийн гишүүн, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд цаазаар авах ялыг халахад уриалах зорилготой тогтоолыг Бельги, Бенин, Коста Рика, Мексик, Молдов, Франц, Швейцар Улстай хамтран санаачлан авч явдаг улсын хувьд уг арга хэмжээнд хамтран зохиогчоор оролцлоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (11)

  • (202.9.44.236)

    2019-07-04

    Ene hudlaa jujig shu de barina horino geheer tend ojson gej mongoliig iim hund hetcuu bologson hun shu de shuugj nariig iim bologson muuhai bugdiig giisem mongoljuudiig unen dord uzsen de yana daa ard tumen eh oron min

  • (202.131.243.186)

    2019-07-04

    tend bgaa khuniig tsaazalna sh dee.kkk

  • (202.131.227.178)

    2019-07-04

    ЭНЭ ХОГИЙН УРГАМАЛ ЭНД БАЙХААР ЦААЗАА ХҮЛЭЭЖ ХАНАНЫ ЦААНА БАЙХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ.

  • Зочин (103.212.119.69)

    2019-07-04

    Монголын "хятад хав" - ыг яагаад энэ төр гадуур сэлгүүцүүлээд байна аа.

  • Зочин (103.212.119.69)

    2019-07-04

    Энэ байгууллага ер нь ямар хэрэгтэй юм бэ?

  • unshigch (31.164.61.250)

    2019-07-03

    delhiin aldart aluurchin yagragchin elbegdorj allaga hulgai luivariin mongooroo tansaglaj olon ulsiin baiguullagauudad handiv orgoson shig, mongolchuudiig tavlaj doromjilj am asuusan shig , jargaj tsengej yavnaa. aluurchniig gadaadad jargah hoiguur ugaadsaar ni amidardag booluud ni aluurchin eznee hamgaalj temtsen, ynenchee batlana

  • unshigch (31.164.61.250)

    2019-07-03

    delhiin aldart aluurchin yagragchin elbegdorj allaga hulgai luivariin mongooroo tansaglaj olon ulsiin baiguullagauudad handiv orgoson shig, mongolchuudiig tavlaj doromjilj am asuusan shig , jargaj tsengej yavnaa. aluurchniig gadaadad jargah hoiguur ugaadsaar ni amidardag booluud ni aluurchin eznee hamgaalj temtsen, ynenchee batlana

  • (140.128.86.94)

    2019-07-03

    Ene pizdaa yuu xiij yabnaa lalar chini. Tsaazaar avxuulah yostoi xujaagiin shees chini.

  • (24.14.168.235)

    2019-07-03

    Ene novsh Mongol ulsiin neriin omnoos tolooloh erh baihgui shorond yalaa edleh estoi toriin esreg gemt heregten shuu dee.

  • зочин (64.119.19.164)

    2019-07-03

    100 жилээр шийтгэнэ гэдэг Элбэгдорж цаазын эсрэг ажлаар жүжиглэж яваа бололтой.

  • irgen (31.165.225.30)

    2019-07-03

    nogoo oldohgui baisan elbegdorj chin ooriigoo hamgaaluulah zorilgotoi pr hiij yavaa l um baina. ed mar boliosoi amerik ulsaa zaazgui bolgochihood um yarih heregtei shdee. uls ornoo yaduuruulsan, huuligui , zambaraagui, luivarchin bolgoson elbegdorj odoo icheesei olon um huzaj yavahaasaa