“Zulaa S” хоолны газрын үйл ажиллагааг түр зогсоолоо

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 62 дугаар байранд байрлах “Zulaa S” хоолны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хоол үйлдвэрлэлийн байрны хана ховхорч мөөгөнцөртсөн байна.

Мөн түргэн гэмтэх хүнсийг дам бохирдол үүсэх орчинд хадгалсан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хоол үйлдвэрлэл явуулсан, холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчил илэрлээ. Илэрсэн зөрчилд зөрчлийн хэрэг нээн, тус хоолны газрын үйл ажиллагааг түр зогсоолоо. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)