“ХАМАС” мэдээлэл өгөхөөс татгалзав
- 2012-03-26
- Дэлхий
- 0
Америк, Израиль улсууд Иранд цохилт өгөх бэлтгэл ажлын хүрээнд тус улсын
зэвсэг, байлдааны арга барилыг судлах тагнуулын үйл ажиллагаа явуулж
байгаа билээ.
Америк, Израиль улсууд Иранд цохилт өгөх бэлтгэл ажлын хүрээнд тус улсын зэвсэг, байлдааны арга барилыг судлах тагнуулын үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Ираны нутаг дэвсгэр дэх цөмийн байгууламжуудад агаараас цохилт өгсний хариуд Тегераны эрх баригчид хэр хүчтэй эсэргүүцэл үзүүлэхийг АНУ, Израиль тандаж байгаа юм.
АНУ энэ ажлын хүрээнд Газын зурвасыг хянагч “ХАМАС” бүлгээс мэдээлэл авахыг хүсчээ. Харин Израильтай үе үе мөргөлддөг тус бүлгийн удирдагчид мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. “ХАМАС”-ийн гишүүн Махмуд Захар “Бид АНУ болон түүний Ойрхи Дорнод дахь холбоотонд хэзээ ч мэдээлэл өгөхгүй. Тэд биднээс Ираны цэргийн мэргэжилтнүүдийн талаар асууж мэдээлэл авахыг хүссэн” гэжээ.
Энэ үеэр М.Захар “Ираны цэргийн мэргэжилтнүүд биднийг Израилийн халдлагаас сэргийлэхэд тусалж зэвсэг, техник нийлүүлэх, сайжруулахад ямар нэгэн туслалцаа үзүүлдэггүй” гэж онцолжээ. “ХАМАС”-ыг мэдээлэл өгөхөөс татгалзсаны дараа Израилийн “Haaretz” сонинд Ираны цэргийн мэргэжилтнүүд Газын зурваст ажиллаж байгаа.
Тэд “ХАМАС”-т тусалж байгаа гэж дурджээ. Түүнчлэн тус сонинд “ХАМАС” Иранаас гадна Сири, Египеттэй харилцаа холбоогоо зузаатгахыг хүсч байгаа гэж бичсэн байна.

Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
zochin (182.160.31.230)
ETugs sain orchuulagch yum bolj bui chuhal uil yawdliig olj orchuulah yum amjilt