У.Чавесийн бие дахин мууджээ
- 2012-03-26
- Дэлхий
- 0
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес Кубыг дахин зорихоор болжээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес Кубыг дахин зорихоор болжээ. Зүүний үзэлт удирдагч У.Чавес ойрын холбоотон Кубад өнгөрөгч оноос хойш хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд хамгийн сүүлд өнгөрөгч хоёрдугаар сарын 26-нд хавдар авахуулах мэс засалд орсон юм.
Гэсэн ч түүний бие дахин муудаж Кубын нийслэл Гавана хотын төв эмнэлгийг зорихоор болсон байна. У.Чавес энэ удаад 4-5 долоо хоногийг тус хотод эмчилгээ хийлгэж өнгөрүүлэх аж. Өдгөө 57 настай, Латин Америкийн хамгийн нөлөөтэй удирдагчийг хүнд хэлбэрийн хорт хавдар туссаныг түүний улстөрийн өрсөлдөгчид мэдээлсэн ч тэрбээр үгүйсгэсээр байгаа юм.
1999 оноос хойш Венесуэлийн төрийн тэргүүнээр ажилласан У.Чавес хорт хавдрын улмаас ирэх аравдугаар сарын 7-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж магадгүй байна.

Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)