Долоон хүний аминд хүрсэн этгээд амь үрэгджээ
- 2012-03-26
- Дэлхий
- 0
Францын өмнө зүгийн Монтобан, Тулуза хотод долоон хүнийг хөнөөсөн
“дугуйтай алуурчин”-д сэжиглэгдсэн 24 настай Мохамед Мераг тус улсын
аюулгүйн хүчнийхэн бүслээд байсан юм.

Тусгайгийнхан тус байрны бусад оршин суугчийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, сэжигтэнтэй хэд хэдэн удаа ярилцаж бууж өгөхийг шаардаж байжээ. Харин сэжигтэн тэднийг шаардлагыг хүлээн авахаас татгалзан гар бөмбөг, клашников зэргээр галлаж байсан байна. Албаныхан түүнийг амьдаар нь барихыг хүссэн ч сэжигтний зугтах оролдлого хийхдээ гаргасан буудалцаан түүний аминд хүрчээ.
Тэрбээр тусгайгийнхан уруу гал нээн анхаарлыг нь сарниулж, нэг цонхон дээр төвлөрүүлсний дараа өөр цонхоор үсэрч зугтана гэж тооцоолсон байжээ. Гэсэн ч 200 гаруй албан хаагч бүсэлсэн байрнаас зугтаж чадахгүй юм.
Сэжигтэн байрны нэг давхрын 1.5 метрийн өндөртэй цонхыг хагалан үсрэхдээ гартаа буу барьсан байсан ба буудсаар байсан аж. Энэ үеэр тусгайгийн олон албан хаагч түүн рүү буудсан бөгөөд бие болон толгойдоо олон удаа буудуулсан сэжигтэн газарт буусан даруйдаа амьсгал хураасан байна. Цагдаа нар Мохамед Мераг долоон хүнийг хөнөөсөн гэдгийг баттай тогтоогоогүй бөгөөд түүний ээж, ахыг саатуулаад байсан юм.
Албаныхны мэдээлснээр сэжигтний ээжийг сулласан байна. Харин ахыг нь найз охиных нь хамт үргэлжлүүлэн байцаахаар болжээ.
Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (2)
Øèíý ìýäýý (182.160.42.199)
Ý Òºãñºº íààäàõ ÷èíü àëü 3 õîíîãèéí ºìíº áîëñîí ÿâäàë ø¿¿ äýý íîéðíîîñîî ñýðýý÷ýý
(182.160.42.199)
Àëü 3 õîíîãèéí ºìíºõ ìýäýýã îäîî òàâèàä áàéäàã ÝÒºãñºº ãóàé øèíý ìýäýý ìýäýýëýë àéí