Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Рагчаа заан түрүүллээ
- 2012-03-26
- Спорт
- 0
Монгол улсын заан цолны хүндэтгэлд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 208 бөхийн барилдаан өчигдөр буюу 3-р сарын 25-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө. Ес дэх удаагаа болж буй тус барилдаанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, Б.Соронзонболд, Д.Цэнд-Аюуш, улсын харцага Т.Амартүвшин, Д.Батболд, Э.Батбаатар, улсын начин Ц.Лхагвасүрэн, Б.Бадам-Очир, Ду.Батбаяр нарын тэргүүтэй бөхчүүд зодоглон барилдсан юм.

Улмаар Архангай аймгийн Булган сумын харъяат, Хүч спорт хороо, НХЭГ, Макс групп, Бөхбилэгт дэвжээний бөх МУ-ын заан Д.Рагчаа түрүүлж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат, Хилчин спорт хороо, Алтай констракшн, Хантайшир дэвжээний бөх улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ үзүүрлэлээ.
Бөхийн барилдааны их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харъяат Сүлд спорт хороо, Ховд дэвжээний бөх аймгийн арслан Б.Пүрэвсайхан, Хэнтий аймгийн Биндэр сумын харъяат Хан Хэнтийн аварга дэвжээний бөх аймгийн арслан Г.Ганцоож нар шалгаран үлдэв.
Дашрамд сонирхуулахад заан цолны хүндэстгэлийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харъяат, МУ-ын заан Ч.Адъяа, Өвөрхангай аймгийн харьяат, “том” хэмээх Ц.Санжаа, Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул, улсын заан Д.Амгаа, Архангай аймгийн Хотонт сумын харъяат улсын заан Ч.Гочоосүрэн, Булган аймгийн Могод сумын харъяат улсын заан Д.Лхагвасүрэн, Ховд аймгийн Буянт сумын харъяат улсын заан Д.Мягмар, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат улсын заан Д.Хишигдорж, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат улсын заан Ц.Баярсайхан, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат улсын заан Ж.Ганболд, Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат улсын заан С.Хүрэлбаатар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат улсын заан Д.Долгорсүрэн, Ховд аймгийн Мөст сумын харъяат улсын заан Ц.Мягмарсүрэн, Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат улсын заан Д.Баасандорж нарын заанууд хүрэлцэн ирсэн байлаа.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)