Тарвага агнасан зургаа цахим хуудаст байрлуулсан иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгажээ
- 2019-07-23
- Нийгэм
- 10

Энэ сарын 13-нд Ховд аймгийн нэгдсэн группт тарвага агнасан зургаа байрлуулсан иргэнийг тус аймгийн цагдаагийн газраас шалгажээ. Ингэхэд иргэн “Ж” нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг дэвсгэрт орших Намарзан гэх газраас хууль бусаар таван тооны тарвага агнасан болох нь тогтоогдсон байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шалган шийдвэрлэх зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл байх тул цагдаагийн газраас харъяаллын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлжээ.
Нэмж мэдээлэхэд, Монгол тарвага нь Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны олон улсын (2014) болон бүс нутгийн (2006) үнэлгээгээр устаж болзошгүй ангилалд хамрагдсан. Үндэсний хэмжээнд Байгаль орчны яамны сайдын тушаалаар 2005, 2006, 2014 онд Монгол орон даяар тарваганы агнуурыг 3 жилийн хугацаагаар бүрэн хориглосон.
Б.Саруул

Сэтгэгдэл (10)
(64.119.16.12)
8 сарын 10 наас агнаж болно малнуудаа
(165.225.98.90)
HAA SAIGUI L IDEJ BNA SDANUUD.
иргэн (202.9.42.92)
2014 оноос гурван жил гэхээр наад тогтоолын чинь уйлчлэх хугацаа дуссан юм биш уу тер нь газрын наймаа ангийн болоод модны хулгайн гарах нехцел нь боажя ны малнуудаас эхтэй л байдаг юм даа
zzz (66.181.161.75)
Saihan haragdaj bna shu neg ogtolchih yumsan.
(209.167.52.34)
Tavag tooni gej yu gesen ug ve?
ENHEE (212.198.48.109)
IDNE BIZ UNEGUI XEER BAIGAA YUMIIG TER DELXIIN XUMUUSEES IX MALAA XUDALDAN AVAX CHADVARGUI BAINA
иргэн (202.9.42.11)
Үүнийг бичигч бичиг үсэгт бүрэн тайлагдаагүй бололтой,
(202.21.107.103)
Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн бодолтой хүмүүс их болчихжээ. Хууль журмаа чангаруулбал сайнсан
(124.158.111.7)
MONGOL HUN BOLOHGUI GESEN BOLGONIG HIINE YAG L 10 NASTAI OYUNI SAAJILTTAI
(202.126.89.208)
Хрр