Ш.Анхмаа: Нийслэлийн хэмжээнд нийтдээ 19 жишиг өрхийн эмнэлэг баригдана

Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Tика” төслийн буцалтгүй тусламжаар нийслэлд есөн жишиг өрхийн эмнэлэг барих юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа тэргүүтэй Улаанбаатар хот, Истанбул хотын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн хэмжээнд нийтдээ 19 жишиг өрхийн эмнэлэг буюу олон улсын стандартад нийцсэн өрхийн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхээр холбогдох тогтоол шийдвэрүүд гарсан байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 10, БНТУ-ын Истанбул хотын буцалтгүй тусламжаар есөн өрхийн эмнэлгийн барилга барина. Нийслэлийн хэмжээнд нийт 142 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн дийлэнх нь өөрийн гэсэн байргүй. Хороо, цагдаагийнхаа байртай хамт байдаг учраас иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхэд маш хүндрэлтэй байгаа. Энэ асуудлыг шийдэх үүднээс эхний ээлжид өрхийн эмнэлгийн 19 байрыг барихаар төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд стандартад нийцсэн барилгыг бариад зогсохгүй сүүлийн үеийн шинэлэг тоног төхөөрөмжөөр хангах талаар “Тика”-тай ярилцаж, гэрээ хэлэлцээр хийсэн. Олон улсын стандартад нийцсэн барилгыг барьснаар иргэдэд үйлчлэх ээлтэй орчин бүрдэж, анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй үзүүлэх боломж бүрдэх юм” хэмээлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (122.201.19.99)

    2019-07-25

    Өрхийн эмнэлэгийг хуьд гаргаж байж хөгжинө Олон жил төсөл тусламж хэрэгжүүлээд үр дүнд хүрээгүй дөнгөж төгссөн эмч нарын дамжлага болдог эмнэлэг болсон. Хуьд гаргавал хүнээ булаацалдаад хянаж эмчилнэ

  • elbegee (212.198.48.109)

    2019-07-24

    unegui yumand nugasgui bid urund durgui shuu neg l saixan ajil xiisen

  • ASMAN (124.158.111.7)

    2019-07-24

    YAASAN TURK BOOV OVOO HUHUU YUDAA HUURHIIDUU HUURHII

  • Hot (66.181.178.134)

    2019-07-24

    Dura

  • A (124.158.111.7)

    2019-07-24

    BUTSALTGUI CH GEH SHIG HUJAA YANKAN GUILGACHIN CHINI