Элэгний В, С вирусын шинжилгээ үнэ төлбөргүй хийгдэж байна
- 2019-07-26
- Улаанбаатар
- 0

Өнөөдөр олон улсын хепатиттай тэмцэх дэлхийн өдөр билээ. Энэ өдрийг ДЭМБ-ийн гишүүн орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ хүрээнд ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран өнөөдөр буюу долдугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайд элэгний В, С вирусын шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байгаа аж. Өдөрлөг 11.00-16.00 цагийн хооронд үргэлжилнэ.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)