Зам дагуу байршилтай барилгын аюулгүй байдалд хяналт тавин ажиллалаа

Улсын их хурлын дарга Г. Занданшатарын урилгаар 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ны өдрийн хооронд Бүгд найрамдах Турк улсын их хурлын дарга Мустафа Шентоп Монгол улсад албан ёсны айлчлал хийж буйтай холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд зам дагуу байрлалтай барилгуудын хаалт хамгаалалтын бат бөх байдал, орчны аюулгүй байдалд хяналт тавин ажиллалаа.

Шалгалтаар өндөр дээд хэмжээний зочин ирж буйтай холбогдуулан барилгын  аюулгүй ажиллагааг ханган ажиллахыг мэдэгдэж, захын хийцийн хаалт хамгаалалт хийгээгүй байсан Суруга девелопмент ХХК-ны захиалгаар баригдаж буй  “Суруга центр 2” хотхоны барилгад  хаалт хамгаалалт хийлгэж, хялбаршуулсан журмаар торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)