ТҮЦ-нд тусгай зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсан янжуур тамхийг хураан авчээ

Хоол хүнсээр дамжих хордлого гарсантай холбоотойгоор болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй 38 ТҮЦ-д хяналт шалгалтыг явуулж, худалдан борлуулж байсан гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчсөн, хаяг шошгогүй түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устган, тусгай зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсан янжуур тамхийг хураан авч илэрсэн зарчилд нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага тооцон, шийтгэл оногдуулан ажиллаж байна. Мөн НМХГ-ын дэд даргын баталсан 02-03/3046 тоот мэдэгдлийг тухайн ТҮЦ-ийн үйл ажиллагаа эхрлэгч иргэдэд хүргүүлж ажиллалаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)