23 улсын зэвсэгт хүчний мэргэн буудагчид цэц мэргэн, авхаалж самбаагаа сорихоор цугларчээ

ОХУ-аас санаачлан зохион байгуулж байгаа ''Армийн тоглолт" олон улсын Зэвсэгт хүчний шандсыг сорьж буй тэмцээний нэг болох Белорусс улсын Брест хотод зохиогдож буй ''Мэргэн буудагчийн зааг'' тэмцээнд нийт 23 улсын Зэвсэгт хүчний мэргэн буудагчид цэц мэргэн, авхаалж самбаагаа сорихоор цугларсан байна.

Өчигдөр болсон тэмцээний сугалаанд манай мэргэн буудагчид 14 дүгээр сугалааг сугалаа. Мөн 7.62 мм-ийн СВД, 5.56 мм-ийн АКС, 9мм-ийн ПМ зэвсгүүдээ хүлээн авсан байна. Тэд өнөөдөр өөрсдөө тусгалд оруулж зэвсэг, дуран хэрэгсэлдээ тохиргоо хийнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)