Халхын голын дайны хөшөө дурсгалуудыг сэргээн засварлаж байна

Халхын голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан, ойн хүрээнд олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд Халхын голын дайны хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлж байна. Тус ажлын хүрээнд Дорнод аймгийн төвд дөрвөн хөшөө, Халхгол суманд зургаан хөшөө дурсгалыг сэргээн засварлаж байгаа бөгөөд ажлын явцтай Халхын голын дайны Ялалтыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга Ш.Ёл болон албаны хүмүүс өчигдөр танилцлаа.

Халхын голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол дайчдын хөшөөг сэргээн засварлах ажлыг Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч П.Гэрэлбаатар өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна. Хөшөөг Барилгын цэргийн 030 дугаар анги Халхын голын ялалтын 50 жилийн ойд зориулан бүтээн байгуулсан бөгөөд П.Гэрэлбаатар тэргүүлэгчийн аав Пүрэвгэрэл уг хөшөөг барихад оролцож байсан түүхтэй аж. Ийн хүү нь аавынхаа дурсгалд зориулан Халхын голын ялалтын түүхт 80 жилийн ойгоор дээрх хөшөөг өөрийн хөрөнгөөр засварлаж байна.

Түүнчлэн Чойбалсан хотын Халхын голын дайны түүхэн дурсгалт Бөмбөгдөлтийн хөшөө, найрамдал парк дахь Хуягт хөшөөг сэргээн засварлах ажлыг Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Базаргүр захиралтай "ДОЦ" ХХКомпани гүйцэтгэж байна.

Мөн ОХУ-ын элчин сайдын яамны дэмжлэгээр Оросын нисгэгчдийн дурсгалыг хүндэтгэн босгосон /Бунхан толгой/ хөшөөг засварлах ажил явагдаж байна. Засварын ажлыг Оросын холбооны улсын "Шидэт орос байшин" компани гүйцэтгэн засварын ажил дуусч хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

Үүнээс гадна Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн парад хүлээн авах индрийг засварлах болон Тусгаар тогтнолын талбайг сэргээн засварлах ажлыг аймгийн ИТХ-аар батлагдсан төсвийн хүрээнд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагчид хийж гүйцэтгэж эхэлсэн аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (188.226.131.252)

    2019-08-01

    Halh goliin 80 jiliin oig temdeglehdee, hoshoo dursgaliig sergeehees gadna uneheer oig temdeglesen uldetstei yum hiih heregtei sh de. ternii neg ni halh gol sumiig jushig sum bolgon hogjuuleh yavdal. Hoshoo dursgaliig sergeehdee haltar hultar budaad orhihdoo bus daraagiin 10 jild muudahaargui l yum hiih ni zov. neg l ih ondor mongon duntei oig temdegleh, hiij buteeh yum yariad l bgaa bolovch yas yuman deer suuld ni yu ch medregdehgui alga boloh vii gej l sanaa zovj bna. Yamarvaa negen arga hemjee, oin bayar, busad arga hemjeend ochnoon mongo l zarlagadsan bdag sh dee