Түрээсийн орон сууцанд ямар нэгэн квот өгөх боломжгүй

“Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцны 30 хувийг түрээслэх, 30 хувийг түрээслэх замаар өмчлүүлэх, 40 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд  ашиглахаар болсон. Энэ дагуу тус орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн бүртгэл долоодугаар сарын 22-нд эхэлсэн. Бүртгэл 14 хоног үргэлжлэх буюу ирэх даваа гарагт дуусна. Өчигдрийн байдлаар НОСК-ийн цахим бүртгэл 25 мянга гаруй  иргэн бүртгүүлжээ. Тэдний дийлэнх нь өмчлүүлэх замаар түрээслэх орон сууцыг сонгон бүртгүүлжээ.

НОСК-ийн гүйцэтгэх захирал Ж.Сүхбаатар мэдээлэл хийхдээ “Ямар нэгэн квот өгөх боломжгүй” гэж  мэдэгдсэн бол хэвлэл мэдээллээр багш нарт квот өгсөн тухай мэдээлэл тарсан. НОСК-ийн өгсөн мэдээллээр бол багш нарын жагсаалын дагуу тус газрын удирдлагууд шуурхай хуралджээ. Хурлаар төрийн албан хаагчдад оногдох 25 хувийн квот дотор нь багш нар хэдэн хувь эзэлж болох вэ гэдгийг судалж үзээд эргээд хариу өгөх албан бичиг өгсөн байна. Харин тэр нь 50 квот багш нарт өгнө гэж  ташаа ойлголт төрүүлсэн аж.

Өмнө дурдсанчлан нийт 972 айлын байрны түрээслэх нь 30 хувь, түрээслээд өмчлөх нь 30 хувь, газар чөлөөлөлтөд 40 хувь нь олгогдохоор байгаа. Ингэхээр  60 хувь нь түрээслэх, түрээслэн өмчлөх иргэд буюу зорилтот найман бүлгийн 25 хувь гэхээр нэг бүлэгт 120 гаруй байр ноогдож байгаа юм. Тиймээс ямар нэгэн квот өгөхгүй гэдэг байр суурь хэвээр байгаа гэдгээ НОСК онцлов.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)