Хогонд дунд жаргагсдын тухай
- 2019-08-02
- Нийтлэл
- 0

Хог цэвэрлэгчийн өмнөөс өгүүлэх нь:
Бөөрөнхий шар, Нийтийн тээвэр, Бүхчим халуун, Хөл удааширна, Хөлс гоожино, Шалтгаан үгүй. Цемнтен шал, дэрсэн шүүр, төмөр хүрз нийлэхэд гунигийн ая тоглогдоно. Ам нь хаалттай ажилчдын хоолой үүгээр дамжин сонсогдоно. Хот цэвэрхэн гунигт ая тоглогдсоор... 2019.07.24.12:00АМ
Гэр хорооллын бяцхан охин энэ хүнд хэцүү аяыг өдөр бүр сонсдог. Учир нь түүний ээж ТҮК ийн ажилчин.Сэтгэлээ нээгээд сонсвол ямар ч зүйлээс хөгжим эгшилдэгийг ээж нь түүнд ойлгуулсан. Дэрсэн шүүр, төмөр хүрз, дугуйн тэрэгний чарлаанаас энэ хотын хамгийн гунигт аяыг тэр мэдэрдэг. Зүрх зүсэм сэтгэл эмтрэм энэ чимээг хүсвэл бид арилгаж болно. Гэвч одоо чихэвчтэй залуус хаа сайгүй. Дуу аялж дээгүүр харна. Охин хог түүдэг ээжийгээ ойлгодоггүй ч эцэстээ ээжийгээ ийм ажил хийлгэж байгаа хүмүүсийг ойлгодоггүй болохоо ухаарсан. Энэ дэлхийн хүмүүс аз жаргалтай амьдрах нэг л хүсэлтэй. Гэвч сайн үйлс аз жаргал гэдэг хоёр үр үндсээрээ адилхан гэдгийг олж мэдээгүй хүмүүс олон. Аз жаргал бол сайн сайхан үйлээс бий болсон сэтгэл ханамжийн өвөрмөц байдал гэж Аристотель 5000 жилийн тэртээ тодорхойлсон атал өдгөөг хүртэл бүх хүнд бүрэн хүртээгүй нь цаг хугацааны ноёлог байдлыг үгүйсгэсэн баримт мөн.
Хүн хүсэхгүй л бол цаг хугацаа хэнийг ч ямар ч байдлыг өөрчлөхгүй. Товчхондоо бид ухаарахгүй мөн залруулахгүй л юм бол хогондоо жаргаж сурна. Удахгүй дасна дамжуулна үр хойчдоо. Тиймээс сайн үйлийг бодохдоо арван цагаан буянг төсөөлөх шаардлаггүй. Энэ дэлхий болоод хамаг амьтны тусын тулд гэж тэнгэр харан залбирахдаа сэтгэлийн хогоо арилгадаг шиг дэргэдэх хогоо мөн цэвэрлэж сурах хэрэгтэй сайн үйл бол зөв хэвшил.
Аз жаргал бол зөв дадал. Иймээс бид хичээхгүй л бол энэ аяс мөнхөд хотод минь тоглогдсоор байна. Сократ мөн сайн үйлийг мэдлэг хэмээгээд зөвхөн ёс суртахуунтай хүн л аз жаргалтай байдаг гэж үзсэн. Ёс суртахуун, ёс суртахуунтай хүн л аз жаргалтай, сайн үйлстэн байдаг гэсэн үг . Охин дахиад л бичиж байна. Олон хүний ёс суртахууны хог хаягдлыг цэвэрлэхдээ ээж минь хэр аз жаргалтай байдаг бол ? Буруу зуршил, буруу хандлага гаргаж буй тэр хүмүүс ёс суртахуунгүй үйлдэл үйлдэхдээ аз жаргалаа алддаг болов уу? 10 жилд үзсэн бидний мэдлэг аав ээжийн сургасан сургаал амьдрал дээр яагаад хэрэгждэггүй вэ? Мэдрэхүйд өгөгдөөгүй зүйл оюун ухаанд огт тусдаггүй гэж ээж нь түүнд байнга ярьдаг. Энэ гунигт ая, ажлын хүндийг мэдрээгүйдээ хүмүүс оюун ухаандаа болохгүй гэдэг ганц үгийг суулгаж чадаагүй . Өглөөний эрт ,нарны урт, шөнийн хүйтнийг хог түүж бөхөлзөөгүйдээ тэд хогоо хаа хамаагүй хаяж сурсан. Ингэж тэр хүмүүст зөвтгөл олоод тэмдэглэлээ хаалаа. Бяцхан ТҮК ийн охины өдөр бүрийн тэмдэглэл хогны тухай түүнийг тойрсон асуудлуудын тухай бичвэр байдаг. Жишээ татаж дахин дэлгэе “ Хог бол толь эзнээ тусгадаг. Үг үйлдлийг чинь хүмүүжил ёс суртахуунг нь зуршил дадлыг нь бүгдийг нь эзнээсээ авч хаа сайгүй хаягддаг. Тэгээд надад шивнэдэг. Хүмүүс ийм тийм гэж надад чарлан исгэрдэг, хийсч дагадаг. Чимээ гарган тойрдог. Хог надад хог гэж харагддгүйн жишээ мөн. Тэд хэлгүй чимээ, тусгалгүй толь, амьгүй өгүүлэгч...” Энэ мэтчилэн хог түүний ярианы сэдэв, тэмдэглэлийн шалтгаан. Хэдэн нүүр хэдэн хуудсаар тоологдох гомдол, эргэцүүлэл, уучлал, мөн ёс суртахууны тухай олиг муутай бичвэрүүд. Баяр наадам түүний энэ тэмдэглэлийг уртасгаж мөн удаашруулдаг.
Харин энэ жилийн наадмаар тэр 100тонн сэтгэл уутанд чихэгдээд ачигдсан тухай бичсэн. Учир нь “Цэвэрхэн наадацгаая” аяныг Монголын оюутны холбоо дэмжин, 200 оюутан наадмын 5 өдөр Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Туул гол, Горхи-Тэрэлжид ажиллаж 11 мянган хогны уут тарааж, 100 орчим тонн хог түүсэн.
Хогны тухай мэдээ сонсоод ингэж баярлсанаа охин өөрөө ойлгосонгүй. Задгай хогнууд ёс суртахуунгүй бүдүүлэг болхийн илэрхийлэл болж байсан ч. Бөөгнөрч ачигдсан хог эсрэгээрээ ёс суртахуун суусан сайн үйлстнүүдийн илэрхийлэл болчихдог. Охин хогонд асуудал байна гэж харсан тэгж л итгэсэн. Гэтэл хүмүүс бидэнд учир байж. Харин одоо юмс өөрчлөгдөж байна. Түүний бичвэр мөн адил буруушаалт тунирхал гомдолгүй хогноос бусад зүйлийн тухай өгүүлж байна.
Чингэлтэй дүүрэг 11-р хороо нуурын 22-472 тоот

Сэтгэгдэл (0)