Ахлах ахлагч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг олгохоор боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

 Ахлах ахлагч Э.Үнэнбат  нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг унтрааж яваад хүнд бэртсэн юм. Түүний биеийн 70 хувь түлэгдсэн бөгөөд БНСУ-д арьс нөхөн сэргээн засах эмчилгээнд явах гэж байна. Одоогоор биеийн бусад хэсэг эмчилгээний явцад сорвижон эдгэрч байгаа ч хоёр гарын арьс таталдаж хугацаа алдах тусам үхжин хатангиршиж байгаа тул яаралтай хагалгаанд орох шаардлагатай болоод байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)