Цөмөрсөн нүх нь траншейний байгууламж болохыг тогтоожээ
- 2019-08-09
- Улаанбаатар
- 0

СБД-ийн 8-р хороо буюу Кибер захын баруун урд талд "Монгол хэвлэх" ХХК-ий эзэмшлийн хашаанд үүссэн нүхэнд 2019 оны наймдугаар сарын 09-ний өдрийн 13:00 цагт ОБЕГ-ын үндэсний аврах ангийн 4 хүнтэй баг орж доторх орчин, нөхцөл байдал, эрсдэлийг тодорхойлсоны дараа ШУА-ын түүх археологийн хүрээлэнгийн археологич Г.Батболд, Ц.Буянхишиг нар орж ажилсан байна.
Уг нүх нь 10 метр урттай, 5 метр өргөнтэй, 4 талаараа байгалийн чулуун ханатай, шонгийн модоор эгнүүлж таазыг хийсэн, бохирын вааран хоолойтой, газарт 1 метр орчим гүн ус тогтсон траншейний байгууламж болохыг урьдчилсан байдлаар тогтоосон.
Уг байгууламж нь хажуу талын "Sentosa food court" нэртэй 2 давхар барилгатай нэг цаг хугацаанд баригдсан тус барилгын ус зайлуулах байгууламж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.





Сэтгэгдэл (0)