Хятад 2011 онд иргэдээ мянга мянгаар нь цаазалжээ

Дэлхийн улс орнуудыг цаазаар авах ялыг халахыг уриалдаг Амнести Интернэйшнл олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар Хятад улс өнгөрсөн жил хамгийн олон хүнээ цаазалсан улс орон болжээ.
Дэлхийн улс орнуудыг цаазаар авах ялыг халахыг уриалдаг Амнести Интернэйшнл олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар Хятад улс өнгөрсөн жил хамгийн олон хүнээ цаазалсан улс орон болжээ. Тус үзүүлэлтээр Хятадад цаазаар авахуулагсдын тоо мянга хол давсан хэмээн гарчээ.
Олон Улсын Хүний Эрхийн байгууллагаас 2011 онд цаазаар авах ял авсан нийт иргэдийн тоог ийнхүү гаргасан байна. Хятадын хувьд  зарим нэг гэмт хэрэг үйлдэгсдэд цаазаар авах ял оноохоос татгалзаад байгаа ч, авилгал, хээл хахууль авсан, хар тамхи дамлан худалдаалахаар завдсан зэрэг хэргүүдэд цаазаар авах ялыг оноосоор байгаа юм. Гэвч цаазаар авахуулагсдын ихэнх нь хийгээгүй хэргийнхээ төлөө ял авсан байсан нь судалгааны явцад харагдсан байна.
Дэлхий нийтийн хэмжээнд өнгөрсөн жилийн байдлаар Ойрхи Дорнодод цаазаар авах ялаар шийтгэсэн тохиолдол хамгийн ихээр бүртгэгдсэн бөгөөд Иранд 360 хүн, Саудын Арабад 82 хүн, Иракт 68 хүн тус тус цаазаар авахуулсан байна.Харин цаазаар авах ялыг хууль дүрмэндээ хэрэгжүүлдэг Япон орны хувьд 19 жилд анх удаа өнгөрсөн жил цаазаар авах ялыг үйлдээгүй хэмээн гарчээ.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (27.123.214.100)

    2012-03-27

    hyatad ingedeg bolohoor l hereg bga gardag shdee

  • хужаа (182.160.45.208)

    2012-03-27

    Зөв алаад л байхгуй бол удирдаж чадахгуйш дээ Юу л байна хун хэмээх араатан байна 500 сая-ыг алхад цаана нь 800 сая улдэнэ Алаад бай дэлхийн нуруу нь амараг саашаа