Обама Ким Жон Унд сануулга өгөв
- 2012-03-27
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хойд Солонгосын Удирдагч Ким Жон Уныг
өдөөн хатгасан ажиллагааг явуулах тушаалаа түдгэлзүүлэхийг хүсэв.

Ноён Обама хэлсэн үгэндээ “АНУ Хойд Солонгосын талтай дайсагнаж, өширхсөн зүйл байхгүй. Хоёр орон хоорондын харилцаа холбоог сайжруулахаар хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа. Тиймдээ ч, эхнээсээ Хойд Солонгосын эхчүүд болон хүүхдүүдэд хоол тэжээлийн тусламж үзүүлэх талаар санал тавьсан” гэв.
“Цөмийн зэвсгээр хөөцөлдөж байгаа тус алхам нь тухайн улс орны болоод дэлхий нийтийн аюулгүй байдалд заналхийлэл учруулж буй хэрэг” хэмээн тэрээр мөн онцоллоо. Түүнчлэн, “Эдгээр акт бичгүүд нь зөвхөн Хойд Солонгос улсыг бусад улс орноос тусгаарлагдахад хүргэхийн сацуу цаашид эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг авахад хүргэж болох юм. Тус хиймэл дагуул бүхий пуужинг хөөргөснөөрөө ашиг тустай зүйл үгүй” хэмээн нэмж хэлсэн байна.
Төрийн Тэргүүн шинэ удирдагч Ким Жон Унд өгсөн сануулгынхаа төгсгөлд “Хэрэв Пхенян пуужингаа хөөргөх аваас, АНУ Хойд Солонгосын талд үзүүлэхээр зэхсэн хүнсний тусламжаа үзүүлэхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэжээ.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (2)
(27.123.214.100)
erguunuudiin ter uvug etseg ni uheed l biz terend chini puujin huurguj yah geed bdiin ugaasaa
Зөв (202.70.38.226)
Эр эмгүй зэвсэг агсаж цэрэг болсон хачин нөхдүүд