Аннан Сири НҮБ-ийн энхийн төлөвлөгөөг хүлээн авсан гэв

НҮБ-ын Сирид суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Төлөөлөгч  Кофи Аннан Ерөнхийлөгч Башар-ал-Ассадын засгийн газар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан энхийн төлөвлөгөөг хүлээн авсан тухайгаа мэдэгдлээ.
НҮБ-ын Сирид суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Төлөөлөгч  Кофи Аннан Ерөнхийлөгч Башар-ал-Ассадын засгийн газар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан энхийн төлөвлөгөөг хүлээн авсан тухайгаа мэдэгдлээ. НҮБ-ын Нарийн бичгийн дарга асан тэрбээр өнөөдөр Бээжин хотноо хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан тус мэдэгдлийг хийсэн байна.
Зургаан санал бүхий тус төлөвлөгөөг Аннан энэ сарын эхээр Ерөнхийлөгч Ассадтай уулзахдаа өргөн барьсан бөгөөд тус саналд өдөр бүр хоёр цаг галаа зогсоож, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлэх, хүнд зэр зэвсэг ашиглан хомроглон устгахаа зогсоох, засгийн газрыг ардчилсан ёсыг эрхэмлэхийг хүссэн зэрэг зургаан зүйлс багтсан байсан юм.
Ноён Аннан Ассадын түүний төлөвлөгөөг хүлээн авсан нь цуст халдлага, хүчирхийллийг зогсоох эхний маш том алхам хэмээн онцлон тэмдэглээд, Сирийн засгийн газрыг тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг хүссэн байна.Гэвч одоогийн байдлаар төв Хомс хотноо засгийн газрын халдлага дайралт үргэлжилсээр байсан аж. Өнгөрсөн хоёр өдөр гэхэд 90 хүн амиа алдсан байна.
Хүний эрхийн ажиглагчид Сирийн Засгийн газар төлөвлөгөөний талаар эерэг байр суурьтай байгаагаа харуулж цаг авах зорилгоор тус саналыг хүлээн авсан гэдгээ мэдэгдсэн   хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)