Дэлхий гурван хэмээр дулаарна

Энэ зууны дунд буюу 2050 он гэхэд дэлхийн дундаж дулаан цельсийн 1.4-3 хэмээр нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрт тавигдсан дулаарлын хэлбэлзлийг хэмжигч 1000 орчим багажнаас хүлээн авсан мэдээллийг нэгтгэсэн хамгийн сүүлийн дүн мэдээ аж. 
Энэ зууны дунд буюу 2050 он гэхэд дэлхийн дундаж дулаан цельсийн 1.4-3 хэмээр нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрт тавигдсан дулаарлын хэлбэлзлийг хэмжигч 1000 орчим багажнаас хүлээн авсан мэдээллийг нэгтгэсэн хамгийн сүүлийн дүн мэдээ аж. “Nature Geoscience” сэтгүүлд нийтлэгдсэн уг тооцоо цаг уурын дулаарлын төлөв байдлыг шинжсэн өмнөх судалгаануудын дүнгээс их юм. Өмнө нь эрдэмтэд 2050 гэхэд дэлхийн дундаж дулаан одоогийнхоос цельсийн 2-2.5 хэмээр нэмэгдэнэ гэж үзэж байжээ. Судалгааг ахалсан Оксфордын их сургуулийн Физикийн тэнхим болон Газарзүй, хүрээлэн буй орчны сургуулийн эрдэмтдийн тооцоолсноор хүлэмжийн хийг багасгахаас гадна дэлхийн гадаргад ирэх нарны туяаг хоргүйжүүлэх, Азийн агаарын бохирдлыг бууруулах нь хэт дулаарлаас сэргийлэх хамгийн чухал арга юм. 0.5-1 хэмийн зөрүү нь хэдийгээр их биш санагдах ч мэргэжилтнүүдийн нарийн тооцоонд үндэслэвэл далайн түвшний хэмжээг даруй 1-1.2 метрээр нэмэгдүүлж мэдэх ноцтой дулаарал аж.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)