Энхийн хэлэлцээ хийхийг зөвшөөрөв

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын засаглалыг эсэргүүцэгчдийн бослого, хөдөлгөөн үймээн самуун болон даамжирч, иргэний дайны хэмжээнд хүрээд байгаа билээ.
Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын засаглалыг эсэргүүцэгчдийн бослого, хөдөлгөөн үймээн самуун болон даамжирч, иргэний дайны хэмжээнд хүрээд байгаа билээ. Олон орон тус улсын асуудлыг НҮБ-ын хэмжээнд хэлэлцсэний эцэст НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаныг энхийн төлөөлөгчөөр т о м и л с о н юм. Харин Дамаскийн эрх баригчид удтал дуугүй байсны эцэст НҮБ болон Арабын лигийн энхийн хэлэлцээний саналыг хүлээн авч, К.Аннантай хэлэлцээ хийхээр болжээ. Энэ тухай К.Аннаны хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор мэдэгдсэн байна. НҮБ Сирид ямар санал тавьсан нь одоогоор тодорхойгүй байгаа авч үймээн самууныг намжаахын тулд олон улсын энхийг сахиулагчдыг Сирийн нутагт нэвтрүүлэх хүсэлт гаргасан бололтой. Өнгөрөгч оны эхээр дэгдсэн Сирийн үймээн самуунд 1600 орчим хүн амиа алдаад байна.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)