Галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 104 тохиолдол бүртгэгджээ

Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 22 сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 104 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 6 хувиар нэмэгдсэн байна.

Галзуу өвчний сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн хүмүүсийн тохиолдлыг эх уурхайгаар нь авч үзвэл: эзэнтэй нохойд (39.4хувь), чононд (18.3хувь), эзэнгүй нохойд (14.4хувь), үнэгэнд (8.7хувь), үхэрт (7.7хувь), мануулд (2.9хувь), мууранд (1.9хувь), тэмээнд (1.0хувь) нь уруулж, ноцуулж вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)