“Реал Мадрид”, “Челси” Клубууд өрсөлдөгчөө хожив
- 2012-03-28
- Спорт
- 0
Европын Хөлбөмбөгийн Холбоо /UEFA/-гийн Аваргуудын лигийн тэмцээний дөрөвний нэг шатны хоёр тоглолт өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. 

Европын Хөлбөмбөгийн Холбоо /UEFA/-гийн Аваргуудын лигийн тэмцээний дөрөвний нэг шатны хоёр тоглолт өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Испанийн эзэн хааны баг “Реал Мадрид”-ынхан “Апоэл” багтай тоглож Бензема дубль хийсэн бол Кака бас нэг гоол оруулснаар 3:0-ээр хожлоо. Харин өөрийнхээ лигт бүтэл муутай тоглож байгаа Английн “Челси” клуб өрсөлдөгч “Бенфика”-г Калугийн оруулсан ганц бөмбөгийн ачаар хожлоо. Хариу тоглолтууд ирэх сарын 4-нд болно.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)