Онцгой хамгаалалттай бүсээр дугуйтай аялна

Энэ сарын 31-нд “Mongolia Trail Cycling Club” болон Ус сувгийн удирдах газар хамтран байгаль орчинд ээлтэй хариуцлагатай аялал жуулчлал болон цэвэр усны нөөцийн хамгааллыг сурталчлах зорилгоор нэг өдрийн дугуйн аялал зохион байгуулахаар 
Энэ сарын 31-нд “Mongolia Trail Cycling Club” болон Ус сувгийн удирдах газар хамтран байгаль орчинд ээлтэй хариуцлагатай аялал жуулчлал болон цэвэр усны нөөцийн хамгааллыг сурталчлах зорилгоор нэг өдрийн дугуйн аялал зохион байгуулахаар болжээ. Улсын онцгой хамгаалалттай бүсэд зохион байгуулах тус аялал нь ирэх бямба гаригийн өглөө 10.00 цагаас үдийн 17.00 цагт хүртэл үргэлжилнэ. Аялалд оролцох дугуйчид 10.00 цагт зайсангийн хажууд байрлах танктай хөшөөний дэргэд цуглараад групп хоорондоо танилцаж аялалд гарах бэлтгэлээ хийнэ. Ингээд 10.30 цагт дугуйн аялал эхэлж Маршалын гүүрийг чиглэн 2 км яваад “ хотын цэвэр усны нөөц газар” болох онцгой хамгаалалттай бүс рүү нэвтрэн  онцгой хамгаалалттай бүсээр 11км аялна. Аялалын үеэр Ус сувгийн удирдах газрын мэргэжилтэн усны зүй зохистой хэрэглээний талаар 10-15 минутын мэдээлэл өгөх бөгөөд 15.00 цагт хөнгөн зууш идэж амарсаны дараа Зайсан руу буцна.

Аяллын замд уруу өгсүүр байхгүй, авто машины хөдөлгөөнгүй , бартаа саад багатай учир аялахад тав тухтай байна хэмээн зохион байгуулагчид үзжээ. 

Мөн аялалд оролцох  нэг хүний такс нь 25000 төгрөг аж. Үүнд нь, уулын дугуй, унадаг дугуйн механик, аяллын хөтөч, ус, хөнгөн зууш болон шоколад багтаж байгаа бөгөөд аяллын баг 15-25 хүний бүрэлдэхүүнтэй байх аж. 
Аялагчдын анхааралд! Аялагчид, аялалд тохирох хувцас, нүдний шил, нарны тос, жижиг үүргэвч, хувийн хэрэглээний зүйлс болон онцгой хамгаалалттай бүс рүү орох тул иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээгээ биедээ заавал авч явах хэрэгтэй.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)