Нисгэгчээс болж онгоц ослын буулт хийжээ
- 2012-03-28
- Дэлхий
- 0
АНУ-ын зорчигч тээврийн онгоц мягмар гарагт ахлах нисгэгч нь болчимгүй
авирлаж эхэлсний дараа ослын буулт хийхээс аргагүйд хүрчээ.

Онгоц товлосон газартаа бус Техаст газардсан бөгөөд туслах нисгэгч, тухайн үед зорчигчоор сууж явсан нисгэгчийн хамтаар жолоодож, онгоцыг аюулгүй газардуулж чаджээ. Жет Блью Эйрвэйзийн зүгээс 135 зорчигчдын эрүүл мэнд, бие махбодид ямар нэгэн хохирол учраагүй тухай албан ёсоор мэдэгдэл хийсэн бөгөөд компаний зүгээс тус ослын буултыг ахлах нисгэгчийн биеийн байдал муудсанаас үүдэн хийсэн гэсэн байна. Гэвч,зарим эх сурвалж зорчигчид түүнийг бөмбөг дэлбэлэх талаар ярьж байсан тухай мэдээлжээ. Холбооны Мөрдөх Товчооноос тус хэргийг шалгаж эхэлсэн байна.
Агаарын тээврийн ажилчид ажлын хүнд хэцүүгээ даван туулах гэж хэт их хичээснээс үүдэн сэтгэл санааны хямралд орж, энэ мэт аашлах болсон тухай ярьсан байна. Түүнчлэн, хоёр долоо хоногийн өмнө нисэхийн нэгэн ажилтан нислэгийн өмнө шоконд орсон хэрэг гарсан тухай тэд мөн өгүүлжээ
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)