Монрогийн ховор зургууд дуудлага худалдаагаар орно

 Мэрилин Монрогийн make-up артист Аллан Вити Снайдерийн авсан өмнөх үеийн ховор нандин гэрэл зургуудыг дуудлага худалдаагаар оруулж худалдахаар болсон байна.
 Мэрилин Монрогийн make-up артист Аллан Вити Снайдерийн авсан өмнөх үеийн ховор нандин гэрэл зургуудыг дуудлага худалдаагаар оруулж худалдахаар болсон байна. Снайдер нь жүжигчний нүүр будалтын “мастер”-аар 16 жил ажилласан бөгөөд анх 1946 онд 20-р Зуун Фоксын дэлгэцийн бүтээлд хүч сориход нь түүнтэй танилцаж байсан гэдэг. Снайдерийн авсан зурагнууд түүний хамгийн тайван амгалан, баяр жаргалтай торгон мөчүүдийг гэрэл зургийн хальснаа буулгаж чадсан шилдэг бүтээлүүд аж.
Монрогийн кино карьераа эхлүүлэхээсээ өмнөх гэгээлэг дүр зургууд хожмын нэгэн өдөр ховор бүтээлд тооцогдоно гэж Снайдер санаа ч үгүй биз ээ хэмээн ирэх долоо хоногт дуудлага худалдаанд оруулах гэж байгаа Даррен Жулиен Телеграф сонинд өгсөн ярилцлагандаа онцлон өгүүлсэн байна. Вити Снайдер нь 1990-ээд онд нас барсан бөгөөд эдгээр эд зүйлс түүний өв хөрөнгөнд хүний гар хүрээгүй нандин эд болж хадгалагдаж байсан гэнэ. Тус гэрэл зургийн цомирлогт Монрог хамгийн ихээр алдаршуулсан "Gentlemen Prefer Blondes", "The Prince and the Showgirl", "Niagara" болон "Something"s Got to Give" зэрэг киноны зураг авалтын үеийн торгон агшин үлджээ.
Олны хүртээл болоогүй шилдэг гэрэл зургуудаас гадна түүний бичсэн захидлууд, бусад одтой холбоотой бүхэн, хуанлийн нүүрийг чимсэн Плэйбойн нүцгэн зураг хүртэл дуудлага худалдаагаар орох бөгөөд эдгээр үнэт зүйлс их үнэ хүрэх нь дамжиггүй юм.

О.Удвал 
www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (27.123.214.100)

    2012-03-29

    үхсэн ч үүрд юмаа ёстой яс юман дээрээ нээх сайхан хүүхэн лав бишэээ