МАН-ын бүлгээс 10 гаруй саналд байр сууриа нэгтгэх шаардлагатай гэж үзлээ
- 2019-09-05
- Улс төр
- 0

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тэгвэл өнөөдөр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байх үеэр зарчмын зөрүүтэй 10 гаруй саналд байр сууриа нэгтгэх шаардлагатай гэж бүлэг үзжээ.
Иймд бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан 15.00 цаг хүртэл завсарлага авч бүлгийн хурлаа зарлан хуралдуулж байна.
Бүлгийн хурлаар гишүүдийн дунд маргаантай байгаа асуудлуудыг эцэслэж aсууриа нэгтгэх аж.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)