Арабын Лигийн чуулга уулзалт өнөөдөр Багдадад болно

Иракын нийслэл Багдад хотноо өнөөдөр Арабын Лигийн Чуулга уулзалт болохоор товлогджээ.
Иракын нийслэл Багдад хотноо өнөөдөр Арабын Лигийн Чуулга уулзалт болохоор товлогджээ. Арванхоёрдугаар сард АНУ-ын цэргийн хүчнийхнийг улс орноосоо гаргаснаас дараа болж буй тус чуулга уулзалт хоёр дайны уршгаар чамгүй хохирол амссан Ирак улсыг энх тайван байдлаа эргүүлэн олж, сэргээн босголтын ажлыг өрнүүлэх боломжийг олгоно гэгдэж байгаа. Гэвч байнгын халдлага дайралт болж байдаг улсын хувьд энх тайван байдлаа эргүүлэн олоход тийм ч амар байхгүй нь тодорхой юм.
Аюулгүй байдлыг сахин хамгаалахаар 100,000 цэрэг Багдадад хамгаалалтанд гараад байгаа бөгөөд хэт даврагсдаас нийслэл хотыг хамгаалж байгаа гэнэ. Сүүлийн 22 жилд анх удаа болж байгаа тус чуулга уулзалтаар халдлага дайралт үйлдэгдэж болзошгүй хэмээн улсын зүгээс сэрэмжилж байгаа нь энэ аж. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд, хэд хэдэн удаагийн машины дэлбэрэлт болж, үүний улмаас 40 гаруй хүн амиа алджээ.
Сирийн Ерөнхийлөгч Башар ал-Ассадын ард олноо чиглэсэн хүчирхийлэл, цуст тэмцлийн асуудал чуулга уулзалтын гол сэдэв болох төлөвтэй байна.
Арабын Лигийн Гадаад Хэргийн Сайдууд өчигдөр Багдад хотноо уулзсан бөгөөд бүлгийн доторхи үзэл бодол, хоорондын ялгаатай байдлын талаар ярилцжээ.Муаммар Каддафигигийн удирдаж байсан Лив улсын хувьд Ассадын дэглэмийг нэн даруй унагах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Сирийн хөрш Ирак цаашид тус хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх нь зөв хэмээсэн байна.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)