Европын Холбоо Мьянмарын сонгуульд ажиглагчаа илгээнэ

Европын Холбоо Мьянмарын засгийн газрын урилгын дагуу ирэх сард болох парламентын сонгуульд таван ажиглагчаа илгээхээр боллоо.
Европын Холбоо Мьянмарын засгийн газрын урилгын дагуу ирэх сард болох парламентын сонгуульд таван ажиглагчаа илгээхээр боллоо. Парламентын болон бүс нутгийн ассамблейн хоёр танхимын сонгууль ирэх дөрөвдүгээр сарын нэгэнд болохоор товлогдоод байгаа юм. Ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Сү Чи нэр дэвшигчдийн дунд багтаад байгаа билээ.
Мьянмар АНУ болон Зүүн Өмнөд Азийн Улс Орнуудын Холбооны гишүүн улсуудаас ирэх ажиглагчдыг хүлээн авахаа хэдийнэ мэдэгдээд байгаа бөгөөд Европын Холбооны ажиглагчид ч мөн тэдэнтэй нэгдэх юм байна. Европын Холбооны зүгээс ирэх сонгуулийг улс орныг чиглэсэн бодлогыг үндсээр нь  нягтлан харах завшаан хэмээн харж байгаа аж.
Европын Холбооны Гадаад Хэргийн Сайдууд ирэх дөрөвдүгээр сарын 23-нд уулзахаар төлөвлөөд байгаа бөгөөд Мьянмарт авсан эдийн засгийн хориг арга хэмжээнийхээ талаар ярилцах гэнэ.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)