Малийг Баруун Африкийн холбооноос хаслаа

Баруун Африкийн орнуудын холбоо буюу ECOWAS Мали Улсыг гишүүнчлэлээс нь түдгэлзүүллээ. Тус улсад өнгөрөгч долоо хоногт болсон цэргийн эргэлт холбооны бодлогод харшилсан учир ийм шийдвэр гарчээ.
Баруун Африкийн орнуудын холбоо буюу ECOWAS Мали Улсыг гишүүнчлэлээс нь түдгэлзүүллээ. Тус улсад өнгөрөгч долоо хоногт болсон цэргийн эргэлт холбооны бодлогод харшилсан учир ийм шийдвэр гарчээ.
Холбооны төлөөлөгчид өнөөдөр Малийн нийслэл Бамакод очиж, армийнхантай уулзан ардчилсан засаглалыг сэргээх талаар ярилцахаар болсон байна. Харин засгийн эрхэнд хүчээр гарсан армийнхан шинэ Үндсэн хууль батлахаа мэдэгдээд, иргэдийн үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд халдахгүй гэжээ. Мөн сонгууль явуулахаа амласан ч хэзээ гэдгийг зарлаагүй байна.
Армийнхан 2002 оноос засгийн эрхийг барьсан Ерөнхийлөгч Амаду Тумани Турегийн туарег босогчдын асуудлаархи бодлогыг эсэргүүцэн цэргийн эргэлт хийсэн аж. Африкийн холбоо Мали Улсыг мөн гишүүнчлэлээс нь түдгэлзүүлэх эсэх талаар хэлэлцэж байна.
Тус улсын хөрш Бенин, Буркина Фасо, Нигер, Либерийн төрийн тэргүүн нар ээлжит чуулганаараа энэ асуудлыг шийднэ.

 Г.ЛХАГВАДУЛАМ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)