АНУ Хойд Солонгост хүнсний тусламжаа үзүүлэхээс татгалзав
- 2012-03-29
- Дэлхий
- 0
Хойд Солонгос ирэх сард хиймэл дагуул бүхий пуужингаа сансрын уудамд
хөөргөх ажиллагаагаа зогсоохгүй гэж дахин мэдэгдсэний хариу болгож, АНУ
Хойдод бэлдээд байсан хүнсний тусламжаа үзүүлэхээс татгалзаж байгаагаа
мэдэгдлээ.

Батлан Хамгаалах Яамны Дэд Сайдын үүрэг гүйцэтгэгч Петер Лавой лхагва гарагт Төлөөлөгчдийн танхимд хэлсэн үгэндээ Олон улсын хууль дүрмийг үл ойшоон, цөмийн пуужин хөөргөх гэж байгаа Хойд Солонгос талыг буруутган, тус үйлдлийнх нь хариуд АНУ элит хүрээнийхэнд бус өлсгөлөнд нэрвэгдсэн ард олонд хүргэх хүнсний тусламжаа үзүүлэх эрмэлзэлгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Хойдын тал амлалтаасаа буцсан тул тус арга хэмжээг авахаас өөр аргагүйд хүрч байна гэсэн байна.
АНУ Хойд Солонгосыг цөмийн пуужин хөөргөхөө зогсоохыг хэдэнтээ шаардсан боловч, Хойд Солонгос энхийн зорилгоор пуужин хөөргөх гэж байгаа хэмээн шаардлагыг биелүүлэхгүй байгаа билээ.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
hohichino (49.0.168.173)
hohichino zgr ugj bga ymiig awchij chadku bol odoo yhwdee teneg l bn daa