Дэлхийн хамгийн бяцхан гөлөг “Беонси”

АНУ-ын амьтан хамгаалллын нийгэмлэг дэлхийн хамгийн бяцхан нохой гэгдээд байгаа хоёр долоо хоногтой гөлгийг Гиннесийн Дэлхийн Амжилтандаа бүртгэлээ
АНУ-ын амьтан хамгаалллын нийгэмлэг дэлхийн хамгийн бяцхан нохой гэгдээд байгаа хоёр долоо хоногтой гөлгийг Гиннесийн Дэлхийн Амжилтандаа бүртгэлээ. Беонси хэмээх нэртэй уг бяцхан амьтан гуравдугаар сарын 8-ний өдөр төрсөн  бөгөөд анх төрөхдөө халбаган чинээ жижигхэн байсан гэнэ.
Түүнийг төрөхөөс өмнө хэт авиан оношлогоогоор харахад гөлөг хэвийн хэмжээнээсээ хэт бага байсан хэдий ч амьдрах чадвартай байсан байна. Охин гөлөг мэндлэхдээ амьсгалахгүй, зүрхний цохилт нь мэдрэгдэхгүй байсан боловч амьтны эмч нар түүнийг аварч, амь оруулж чаджээ. Түүний ам нь хэтэрхий жижиг тул эхийнхээ сүүг хөхөх боломжгүй байсан бөгөөд байнгын угжуулсаар байгаа гэнэ.
Дэлхийн алдартай поп одын нэрээр нэрлэгдсэн, хоёр долоо хоногтой Беонси одоо 9 см болж өсөөд байгаа юм байна. Амьтан хамгааллын нийгэмлэгийнхэн Беонсиг хэвлийдээ тээсэн ээжийг нь  гудамжинд явж байхад нь олж, хараа хяналтандаа авч, асарч байгаа аж.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Оюунжарг***** (112.72.13.183)

    2014-04-04

    yamar hoorhon yum be kkkkkkkkkkk

  • Сэнгээ (202.21.112.2)

    2012-03-30

    Хөөрхий яасан азтай гөлөг вэ