“Нагоми-2” рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, шийтгэл оногдууллаа

Олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн ХЧСХУБ, ЭАХХХУБ  нар тус дүүргийн 8 дугаар хороонд байрлах Таванбогдвашёкү ХХК-ийн “Нагоми-2” рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхдээ үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй,холбогдох дүрэм журам дагаж мөрдөөгүй  зөрчлийг илрүүлэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулан, зөрчил арилгуулах талаар албан даалгавар хүргүүлэн ажиллалаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)